Вакциндаа бүрэн хамрагдсан 80, эхний тунгаа хийлгэсэн 6000 гаруй хүн халдвар авчээ

2021-04-29 10:04338

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр вакциндаа бүрэн хамрагдсан 80, эхний тунгаа хийлгэсэн 6000 гаруй хүн халдвар авсан гэлээ.

Тэрбээр, "Иргэд вакциндаа хамрагдсан ч халдвар хамгааллаа сайн барих ёстой хэмээн ДЭМБ-аас ч анхааруулж байна. Вакциндаа бүрэн хамрагдсан 80 гаруй хүн халдвар авсан нь бүртгэгдсэн, мөн эхний тунгаа хийлгэсэн ч 6000 гаруй иргэн халдвар аваад байна. Тиймээс ямар ч тохиолдолд амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ барихыг сануулж байна.

Мөн халдвар аваад эдгэсэн иргэнийг "өвдөөд эдгэсэн" гэсэн гэрчилгээ бүхий бичгийг өрхийн эмч эсвэл тухайн эмнэлгийн эмчийн хяналтан доор eruul.gerege.mn системд байршуулна. Энэхүү бичгийг тухайн иргэн орон нутагт руу явах, ажилдаа эргэж орохдоо үзүүлэхэд хэрэг болно" гэв

http://time.mn/pXn.html

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц