Шинээр батлагдсан 19 тохиолдлоос эх үүсвэр нь тодорхойгүй 7 тохиолдол бүртгэгджээ

2021-04-28 15:04810

Орхон аймагт сүүлийн 24 цагт 790 PCR шинжилгээ хийснээс 19 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 389 боллоо. Батлагдсан 19 тохиолдлын 11 нь ойрын хавьтал бол зөөвөрлөгдөн ирсэн 1 иргэн, халдварын эх үүсвэр тодорхойгүй 7 иргэн бүртгэгдээд байна.

Хэвтэн эмчлүүлэгсдийн биеийн байдал хүндрэх тохиолдол нэмэгдэж байна

       БОЭТ-д хэвтэн эмчлүүлсэн нийт иргэдийн 287 нь гэрийн ажиглалтад шилжсэн бол өнөөдрийн байдлаар 59 хүн хэвтэн эмчлүүлж байна. 
      Хэвтэн эмчлүүлэгсдийн 76 хувь нь буюу 45 хүний биеийн байдал хөнгөн, 24 хувь буюу 14 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Түүнчлэн хэвтэн эмчлүүлэгчдээс биеийн байдал хүндэвтэр хүний тоо сүүлийн 7 хоногт  ихсэх хандлагатай байгаа аж. 
 
     Нийт батлагдсан тохиолдлуудын 90 тохиолдол буюу /25%/-г хүүхдүүд эзэлж байна. Улаанбаатар хот болон бусад орон нутагт ч мөн адил хүүхэд халдвар авах нь ихэссэн.  Иймд эцэг эх, асран хамгаалагчдад бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай ЭМГ-аас анхааргуулж байна.  
     Сүүлийн 24 цагт 10 багт халдвар нэмэгдэн Баян-Өндөр сумын 21 багт халдвар бүртгэгдсэний 82 % нь орон сууцны хороололд  18% нь гэр хороололд  бүртгэгджээ.
Дархлаажуулалтын тухайд нийт 20192 хүн тун вакцин хийснээс 1-р тунд хамрагдсан 18478 иргэн, 2-р тунд 1714 иргэн хамрагджээ. 

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц