315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"

2021-04-27 16:041196

Орхон аймагт баригдаж эхлээд дөрвөн жилийн нүүр үзсэн "ТОСК-315" айлын орон сууцны барилгыг Хөгжлийн банкны 18.4 тэр бум төгрөгийн зээлээр барьж дуусгасан. 2020 оны 12 сард ашиглалтад хүлээн авч, оршин суугчдыг оруулсан. Сугалаанд хожсон 217 айлын тухайд 30 хувийн урьдчилгаа төлбөрөө 5 жилийн хугацаанд байршуулах болзолтойгоор гэрээ хийгдсэн. Ингэхдээ м2-ын үнийг 1,517,000 төгрөгөөр буюу зах зээлийн үнээр худалдан авч байгаа бөгөөд сар бүр байрны үндсэн төлөлтөөс гадна түрээсийн төлбөр м2-аас шалтгаалан төлдөг. 

Тухайлбал 43.м2 талбайд түрээсийн төлбөр сар бүр 50 мянга орчим төгрөг төлдөг байна. Бэлэн мөнгөгүй иргэдэд энэ нь боломж байсан учир уян хатан нөхцөлтэй уг орон сууцанд орохоор сугалаанд хожсон иргэд баяртай байсан. Гэвч төд удалгүй сангийн доголдол, хана нимгэн нь дүүрч гэж бодоход хаалга нимгэн, хаалганы гажилт гээд барилгын чанар гүйцэтгэлтэй холбоотой асуудлууд гарч эхэлсэн нь оршин суугчдыг бухимдуулж, хохирлыг хаана хэрхэн илэрхийлж, барагдуулах ёстойгоо мэдэхгүйд хүргээд байна.

Цас хайлж эхэлмэгц гадна талбайн нуралт, газар доорх шугамын эвдрэл гарч байсан бол хэдхэн хоногийн өмнө орсон цаснаар 9-н давхраас эхлээд давхраас давхарт, бүр зоорийн давхар хүртлээ ус нэвчих, гэрэл цахилгаан тасалдах асуудлууд гарсаар...

Цас их орж хальтиргаа гулгаа үүсмэгц оршин суугчид грашнаас машинаа гаргах, оруулахад хүндрэл үүсч эд хөрнгөөрөө хохирч байна. Учир нь грашийг стандартын бус хийж гүйцэтгэсэн явдал юм. Орон сууцны СӨХ-ны зүгээс оршин суугчдын санал гомдлыг нэгтгэн хүлээн авахаа мэдэгдэхэд айл өрх бүр ямар нэг барилгын чанар, засвар үйлчилгээтэй холбоотой гомдол, шаардлага тавьж байна.

ТОСК 315-ЫНХАН ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИАС ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА

Ядаж жилийн хугацаанд нар салхи, бороо шороонд элэгдсэн бол яая гэхэв. Гэтэл хэдхэн сарын нүүр үзээд хийж гүйцэтгэсэн, ашиглалтад хүлээж авсан хүмүүсийн чанар, ажлын хандлагыг харуулж байна. Яагаад ийм чанаргүй барилгыг яаран сандран улсын комиссоор оруулж, хүлээж аваад, ашиглалтад оруулчихав аа? 300 гаруй айл өрх энд ямар молигонд уначихав аа гээд ухаанаа уудлаж сууна.

   Дашрамд дурдахад уг орон сууцны барилгын ажлыг хэд хэдэн компани гүйцэтгэж байсан ч хамгийн сүүлд “Бүтээгч” ХХК гүйцэтгэсэн. Одоогийн энэ хохирол, шаардлагатай засвар үйлчилгээг тухайн компани 3 жилийн турш хариуцах ёстой аж. Иргэдэд тулгамдаж буй дээрх асуудлуудад “БҮТЭЭГЧ”-ХХК-аас ХАРИУЦЛАГА нэхэж байна.

No description available.No description available.No description available.No description available.

Сэтгүүлч:  А.Саранчимэг


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц