Орхон аймагт коронавирусний батлагдсан тохиолдол 33-аар нэмэгдлээ

2021-04-15 11:04185

Сүүлийн 24 цагт 742 шинэ тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас барлаа. Шинээр илэрсэн 742 тохиолол нь бүгд дотоодод илэрчээ. Дотоодын халдварын 654 нь Улаанбаатар хотоос, 88 нь орон нутгаас илэрчээ. Ингээд дотоодод халдвар авсан нийт хүний тоо 18002, үүнээс Улаанбаатар хотод илэрсэн тохиолдол 15739 боллоо. Мөн нийт зөөвөрлөгдсөн 438 тохиолдол байна.

Харин Орхон аймагт 33 тохиолдол батлагдаад байна. Ойрын хавьтлаас буюу гэрийн тусгаарлалтаас 29, зөөвөрлөгдөн ирсэн 4. Үүнээс Улаанбаатар хотоос ирсэн 2, Булганы нэвтрэх постод шинжилгээ өгсөн  2 иргэнээс батлагджээ. Нэвтрэх постонд эерэг гарсан хоёр иргэний нэг нь Булганаас ирсэн бол нөгөө нь Завхан аймгаас ирсэнг албаны эх сурвалж хэллээ. Ингэснээр Орхон аймагт нийт 256 тохиолдол батлагдлаа.

Иргэн та халдвар хамгаалалтын дэглэмээ чанд сахиж, өөртөө тэг зогсолт хийнэ үү...


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц