Орхон аймаг "Ачит-Ихт" ХХК-тай 2021 онд хамтран ажиллана

2021-04-14 13:041422

Орхон аймгийн зүгээс нутаг дэвсгэр дээр нь үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн томоохон компаниудтай нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажилладаг.  

      “Ачит-Ихт” ХХК нь 2014 онд байгуулагдсан бөгөөд орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих, үйлдвэрийн үйл ажиллагаанаас байгаль орчин, хүн амд үзүүлэх аливаа сөрөг нөлөөллийг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулан, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж ирсэн билээ. 
     Орхон аймгийн зүгээс гидрометаллургийн цэвэр зэс боловсруулах “Ачит-Ихт” ХХК-тай  2021-2024 онд хамтран ажиллах гэрээг байгуулсан бөгөөд 2021 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөг өнөөдөр баталлаа. Төлөвлөгөөнд Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, “Ачит-Ихт” ХХК-ийн үйлдвэрийн захирал Ц.Ариунжаргал нар гарын үсэг зурлаа. Энэхүү ёслолд Орхон аймгийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч А.Түвшинжаргал, Хот байгуулалт, дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч М.Түмэнжаргал, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Ш.Ганболд нар оролцлоо.
      2021 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд байгаль орчныг хамгаалах, боловсрол, хүүхэд залуусын хөгжил,  ажлын байр нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааны хороогоор хэлэлцэж зөвшилцсөн нийт 10 арга хэмжээ тусгагдсан. 
      Энэхүү төлөвлөгөөний хүрээнд 2021 онд “Бурхан багшийн сэрэг дүр” цогцолборын урд талын 5 га газарт  цэцэрлэгт хүрээлэн байгуулах, Бүрэнбүстийн хөв цөөрмийг доторлох,  унд, ахуйн усан хангамжийн эх үүсвэрийн мониторингийн цооног гаргах, ерөнхий боловсролын нэг сургуулийн  химийн лабораторийг бүрэн тохижуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх юм.
 
 
 
 

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц