"ШӨХТГ":Үүрэн холбооны оператор компаниуд иргэдийн эрх ашгийг хохироож байна гэж үзжээ

2021-04-13 13:04497

"ШӨХТГ":Үүрэн холбооны оператор компаниуд иргэдийн эрх ашгийг хохироож байна гэж үзжээ

Иргэн та үүрэн холбооны оператор компаниудаас гар утас зээл, лизингийн нөхцлөөр худалдан авч байсан уу? Хэрэв авч байсан бол хэрэглэгчдэд тухайн оператор компанийн мэдээллийн ажилтан холбогдож, хэрэв гэрээнд заагдсан хугацаандаа төлбөр, лизингээ төлөхгүй бол Монгол банкны чанаргүй зээлдэгчдийн хар жагсаалтад орно гэдгийг соёлтой агаад сүрдмээр сануулгыг утсаар авч байсан биз ээ. Уян хатан нөхцөл амласан, аваарай гэх уриалгахан Пи-Арын ард хууль зөрчиж, иргэдийн эргэн төлөлт, хэрэглэгчийн эрх ашгийг зөрчиж байгаа хэлбэр аж. Гэвч бид хэрэгцээ, худалдан авах чадвараасаа шалтгаалж авсаар, тэдний энэ төрлийн бизнессийг хөгжүүлсээр байдаг нь нууц биш. Тэгвэл уг асуудалд "Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар"- аас анхаарчээ.

Тодруулбал IPTV болон үүрэн холбооны оператор компаниуд гар утас, төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээнд тусгагдсан төлбөрийн нэхэмжлэл дээр сар бүр өөрийн холбооны багцын төлбөр буюу үйлчилгээний төлбөрийг нэмэгдүүлэн тооцож байгаа нь хуульд үл нийцэж байна гэж үзэж, шаардлага хүргүүлжээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар-ын цахим хуудсанд  "Нийлүүлэгчээс гар утас, төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээг Үйлчилгээний гэрээний салшгүй гэрээ гэх нөхцөлийг оруулж, үүрэн холбооны багцын төлбөр, зээлийн төлбөрийг цугт нь тооцож байгаа нь хэрэглэгчийн эрх ашгийг дордуулж, эргэн төлөлтөд нь хүндрэл учруулж, улмаар Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн сөрөг мэдээллийн жагсаалтад орох нөхцөлийг бүрдүүлж байна. Монгол банкны зээлийн мэдээллийн санд орж байгаа хэрэглэгчдийн мэдээллээс үзэхэд Оператор компаниуд (Мобиком Корпораци ХХК, Мобинет ХХК, Юнител групп, Юнивишн ХХК, Скайтел групп, Скаймедиа корпораци, Жи Мобайл ХХК, ДДЭШТВ ХХК) хэрэглэгч нартай байгуулсан гар утас, төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээнд тусгагдсан төлбөрийн нэхэмжлэл дээр сар бүр өөрийн холбооны багцын төлбөр буюу үйлчилгээний төлбөрийг нэмэгдүүлэн тооцож байна. Мөн тус гэрээний нөхцөл нь холбогдох хууль тогтоомжид үл нийцэж байна гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар -аас үзлээ." хэмээн цахим хуудсаараа мэдэгджээ.

No photo description available.No photo description available.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц