"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ ажилчдынхаа 85%-ийг дархлаажуулалтанд хамруулжээ

2021-04-13 08:04130

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас ажилчдаа дархлаажуулах ажлыг тасралтгүй зохион байгуулж байна. Нийт ажилчдын 85% буюу 6147 уурхайчин вакцинд хамрагдсанг Эрдэнэт үйлдвэрийн марктингийн албанаас мэдээлжээ.

Мөн ахмад болон МШӨ-ний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон ажилтнуудын ар гэр, үйлдвэрийн газарт ажил, үйлчилгээ үзүүлдэг бусад байгууллагын 460 хүн вакцин хийлгэсэн.

Цаашид гэрээт байгууллагууд, ахмадууд, МШӨ-ийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэд, ажилтнуудын ар гэрийн 3000 гаруй иргэдийг хуваарийн дагуу, шат дараатайгаар вакцинжуулалтад хамруулна. Үйлдвэрийн шуурхай штабын төлөвлөснөөр 5 дугаар сарын 10 гэхэд үйлдвэрээр овоглосон бүх хүмүүс вакцинаа хийлгэж дуусах аж.

эх сурвалж: http://erdenettoday.mn/

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц