Эх орны торгон хил дээр хүү мэндэллээ

2021-04-13 04:04416

Эх орны торгон хил дээр хүү мэндэллээ гэж Хил хамгаалах ерѳнхий газрын Олон нийттэй харилцах албанаас өнөөдөр мэдээллээ.

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгон дахь хилийн дугаар ангийн дугаар салбарын харуулын дарга, ахлах ахлагч Д.Түмэн-Өлзийгийн гэргий Ц.Наранчимэг 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр эмнэлэгт хүргэгдэж амжилгүй салбарын байрлалд амаржиж, 2700 грамм хүүтэй болжээ. Ахлах ахлагч Д.Түмэн-Өлзийгийн хувьд энэ өдөр хилд үүрэг гүйцэтгэж байсан учир Ц.Наранчимэг салбарын байранд охин, хүү хоёртойгоо байжээ. 

Тухайн газар орны хувьд сум, орон нутгаас нэлээд аслагдмал, газар орны бартаа, саад ихтэй тул эмч нар хилийн байрлалд нь эх барих шийдвэр гаргасан байна. Нярайг Улаанхус сумын эмэгтэйчүүдийн их эмч Х.Жанболат, Улаанхус сумын III багийн эмч Х.Үмбат, салбарын  ариун цэврийн зааварлагч Б.Хадах нар эх барьж авчээ.

Эх хүүгийн биеийн байдал сайн байгаа бөгөөд одоогоор сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.  Монголын үрс маш олон болох болтугай!


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц