ЭЕШ-ын бүртгэлийн хугацааг сунгажээ

2021-04-09 07:041774
Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу 2021 оны 04 дүгээр сарын 10-наас 04-р сарын 25-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох болсонтой холбогдуулан Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацааг 2021 оны 05-р сарын 05-ны өдөр хүртэл сунгаж байна. Хөл хорионы үед та манай мэргэжилтнүүдтэй 8014-9038; 8016-9058; 8016-9038 утсаар холбогдож зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.
Та элсэлтийн ерөнхий шалгалтад www.eec.mn цахим хуудсаар дамжуулан онлайнаар бүртгүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг БҮТ-ийн цахим зөвлөх болох http://help.eec.mn/ цахим хуудаснаас аваарай гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц