ШӨХТГ: Үнэ нэмсэн аж ахуй нэгжүүдэд хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно

2021-04-09 07:04220

ШӨХТГ-аас хөл хорио тогтоож буйтай холбоотойгоор хүнсний бараа бүтээгдэхүүнийн өсөлтөнд хяналт тавьж ажиллана. Маргааш өглөөнөөс шалгалт эхлэх юм.

Өнгөрсөн намар хэд хэдэн ААН-г 20,000,000 төгрөгөөр торгосон. Мөн албадан гүйцэтгүүлэх арга хэмжээг авч байгаа бөгөөд энэ удаад хуулийн авах арга хэмжээ адилхан гэдгийг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ хэлж байна.
Тэрбээр “Бидэнд аж ахуйн нэгжүүдээ торгоод байх сонирхол алга. Гэхдээ хууль мөрдөж ажиллахгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авахаас өөр арга байхгүй гэдгийг мэдэгдэе. Иймд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байгаа үед дараах арга хэмжээ авч ажиллахыг ШААРДАЖ байна. Үүнд:
-Бараа бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдлыг хэвийн хангах
-Бараа бүтээгдэхүүний үнийн түвшнийг тогтвортой байлгах
-Бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх
-Бараа бүтээгдэхүүний зохиомол хязгаарлалт хийхгүй, хомсдол үүсгэхгүй байх
-Бараа бүтээгдэхүүнийг дамлан худалдаалахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг хүнд хэвийн хэмжээнээс хэт их хэмжээгээр болон бөөнөөр худалдаалахгүй байх
-Үгсэн хуйвалдаж үнэ тогтоохгүй байх” гэжээ.

01


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц