Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд үнийн хөөрөгдөл үүсээгүй

2021-03-30 10:031227

Орхон аймгийн иргэд цахим орчинд өвчин далимдуулж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөж байгаа талаар хэлэлцэх болсон. Үнийг тэнцвэртэй барих үүднээс орон нутгийн мэргэжлийн байгууллагууд, шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хамтран шалгал хийжээ. Шалгалтаар өмнөх сарын үнийг одоогийн лангуун дээрх үнэтэй тулгалт хийснээр үнийн хөөрөгдөл бий болоогүйг тогтоожээ.

Тодруулбал иргэдийн өдөр тутамдаа хэрэглэдэг гурил, гурилан бүтээгдэхүүн, ургамалын тос зэрэг бүтээгдэхүүний  үнэ нэмэгдээгүй болохыг шалгалтаар илэрчээ.

Үнэ хөөрөгдөхгүй байхад ШӨХТГ-аас үнийн мэдээллээ ил байршуулах нь зүйтэй гэж иргэд, худалдаа эрхлэгчид үзэж байна. Нөгөө талаас иргэд үйлчлүүлж буй дэлгүүр, худалдааны төвүүддээ үнийн мэдээллээ ил тод байршуулах шаардлагыг тавьдаг байх нь өөрийн болон бусдын эрх ашгийн хамгаалж, цар тахлын хүнд цаг үед олон нийтийг үймүүлэх байх үндэс болохыг албаныхан сануулж байна.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц