Танхимын хичээлийн хоцрогдлыг нөхөхөд 3 орчим жил шаардлагатай гэсэн тооцоолол гарчээ

2021-03-25 09:031858

Хоцрогдол нөхөхөд 3 орчим жил шаардлагатай гэсэн тооцоолол гаргалаа Ингэхдээ ерөнхий, нэмэлт, тусгай гэсэн гурван төрлийн дэмжлэгийг сурагчдад үзүүлэхээр төлөвлөсөнг БШУЯ-ны удирдлагын баг мэдэгдлээ.

Энэ хичээлийн жилд нийт хичээл сургалтын үйл ажиллагааны 45 хувийг зайнаас буюу теле, цахим хэлбэрээр олгосон байна. Оршин суугаа байршил, цахим төхөөрөмжийн хангалт, амьжиргааны түвшин, эрчим хүчний хангалт зэргээс хамаараад теле болон цахим сургалтад хамрагдаж чадахгүй байгаа 174 мянган хүүхэд байна.

Сургууль, цэцэрлэг, дотуур байр нийлээд 819 газарт нүхэн жорлон ашиглаж байна

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт жил бүр 100-аас доошгүй нүхэн жорлонгийн асуудлыг шийдвэрлэнэ гэж тусгаж БШУЯ-нд энэ ажлыг хариуцуулсан. Засгийн газрын хуралдаанд асуудал оруулсны дагуу ариун цэврийн байгууламжийг шинэчлэх асуудалд БХБЯ, БОАЖЯ-ны оролцоог хангахаар болсон юм. Хөрс, ус, орчны судалгааг хийх, зөв технологийг сонгох зэрэгт салбар дундын хамтын ажиллагаа чухал байгаа юм.

Монгол Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэг, дотуур байр нийлээд 819 газарт нүхэн жорлон ашиглаж байна. Орон нутгийн сургуулиудын 43 хувь, дотуур байрын 49 хувь, цэцэрлэгийн 23 хувь нь гаднаа нүхэн жорлонтой байна. Нийслэлд 7 сургууль цэцэрлэг байна.

Ариун цэврийн байгууламжийг шинэчлэхдээ сургууль, цэцэрлэг дотуур байрын хүүхдийн багтаамжтай уялдуулна. Мөн аль бүс нутагт байхаас хамаараад өөр өөр технологи сонгох шаардлагатай болж байна гэж БШУЯ-наас мэдээллээ.

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц