Сурагчид II улирлын амралтаар танхимын хичээлээ үргэлжлүүлэн үзнэ

2021-03-22 02:031991

Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын амралт гуравдугаар сарын 29-нөөс эхэлнэ. Ирэх долоо хоног хичээллээд амрах төлөвлөгөөтэй байгаа ч энэ хугацаанд орон нутагт танхимын, нийслэлд теле, цахим хичээлүүдийг үргэлжлүүлэн зохион байгуулах тушаалыг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өгчээ.

Бид энэ талаар Нийслэлийн Боловсролын Газрын холбогдох албаны эх сурвалжаас тодруулахад "Энэ сарын 19-нд сайдын тушаал гарсан нь үнэн. Бидэнд уг тушаалыг албан ёсны цахим шуудангаар ирүүлсэн" гэлээ. 

Сайдын тушаалд "ЕБС-д сурагчдын 2-р улирлын амралтын хугацаанд орон нутгийн онцгой комиссын шийдвэрээр хичээл сургалтыг түр зогсоосноос бусад аймаг, сум, тосгон, багт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн хэлбэрийн ЕБС-ийн сургалтыг танхимын хэлбэрээр, нийслэл дэх өмчийн бүх хэлбэрээр ЕБС-ийн сургалтыг теле болон цахим хэлбэрээр тус тус үргэлжлүүлэн зохион байгуулна" гэжээ. 

2020-2021 оны хичээлийн жилийн төлөвлөгөө ёсоор 1-12 дугаар ангийн бүх сурагч 2021 оны гуравдугаар сарын 29-нөөс долоо хоног амраад дөрөвдүгээр сарын 5-наас гуравдугаар улирлын хичээл орох юм.

БШУ-ны Л.Энх-Амгалан сайдын тушаал бүрэн эхээрээ:


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц