"Анна Каренина" тайзнаа дахин амилна

2021-02-26 07:021740

Дэлхийн сонгодог "Анна Каренина" жүжиг гуравдугаар сарын 4-өөс дахин тайзнаа амилна гэж УДЭТ-аас мэдээллээ.

Үзэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс УОК, Соёлын яам, НМХГ, НСУГ-аас өгсөн заавар зөвлөмжийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэх, суудал зохион байгуулалтын бэлтгэл ажил хийгдэж байна. Тун удахгүй тоглолтын дэлгэрэнгүй хуваарь, тасалбар борлуулалтын мэдээллийг оруулах аж.

Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романаас сэдэвлэсэн сонгодог жүжгийг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар найруулж, өнгөрсөн 2020 оны аравдугаар сарын 3-нд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа нээлтээ хийж, нэг сарын хугацаанд 12 мянган хүн үзжээ.

"Оросын сонгодог уран зохиолын шалгарсан эталон, гэр бүлийн, цаашлаад сэтгэл зүйн романы ноён оргилуудын нэг болох Л.Н.Толстойн “Анна Каренина” жүжиг хэлбэрээр Монголын театрын тайзнаа амилав.

Түүх сөхөж үзвэл энэ зохиолоор жүжиг бүтээж олноо толилуулсан нь анх 1936 онд Свердловскт (өнөөгийн Екатеринбург хот) тохиож, түүний дараа жил буюу 1937 онд Москвагийн уран сайхны театрт (МХАТ) уг театрыг үндэслэгч В.И.Немирович-Данченкогийн найруулгаар тавигдсан ба тэр цагаас хойш Орос болон бусад улс орны театрын тайзнаа гол төлөв эмгэнэлт, дуулалт гэх мэт жүжигт “төрөл арилжин” амьдарсаар ирсэн байх юм" гэж урлаг шүүмжлэгчид бичжээ.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц