АНУ Умард Солонгосын гурван иргэнийг кибер халдлагад буруутгав

2021-02-19 14:02259

АНУ-ын Хууль зүйн яам Умард Солонгосын гурван иргэнийг кибер халдлагад буруутгаж байгаагаа мэдэгдлээ. Тус яамнаас одоогоор эх нутагтаа буй гэж үзэж байгаа Умард Солонгосын  хакеруудын  зургийг олон нийтэд дэлгэсэн байна.

Дээрх  этгээдүүд нь 2015 оноос Филиппин, Вьетнам, Мальт тэргүүтэй хэд хэдэн орны банк, санхүүгийн систем уруу цахимаар халдсан гэж үзэж байгаа бөгөөд АНУ-ын талаас мэдээлснээр Умардын хакерууд 1.3 тэрбум гаруй ам.долларыг  хулгайлсан эсвэл хулгайлахыг завджээ.  Мөн тэднийг  2016 онд Бангладеш улсын  банканд цахимаар халдаж,  81 сая гаруй ам.долларыг хулгайлсан гэж мэдээлжээ.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц