Ерөнхийлөгч Х.Баттулгын нууц хүү Булганд нэр дэвшсэн нь үнэн үү

2020-06-17 08:06245

Энэ удаагийн сонгуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гэр бүлийн олон нууцууд ил гарч байна. Тухайлбал, түүний анхны эхнэр Ц.Энхтуяа УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байгаа бол Булган аймагт түүний “нууц хүү” нэр дэвшиж яваа сурагтай. Түүний нэрийг С.Гал-Эрдэнэ гэх бөгөөд Ерөнхийлөгчтэй үйлийн үргүй адилхан гэнэ. Ерөнхийлөгчийн залуу насны алдаа гэж хэлэгддэг энэ залуу өдгөө 32 настай. Ардчилсан намын нэр дэвшигчдээс хамгийн залуу нэр дэвшигчээр тодорсон С.Гал-Эрдэнийг төрөх үед Х.Баттулга 25 настай байжээ. Х.Баттулга Дүрслэх урлагийн дээд сургуульд суралцаж төгсөхийн зэрэгцээ самбо, жүдо, чөлөөт бөхөөр хичээллэдэг тамирчин байх үе гэсэн үг.

Гадаад дотоодын тэмцээн уралдаанд их явдаг, хөдөө орон нутгуудад очиж бэлтгэл сургуулилт хийдэг байх үедээ ийм нэгэн нууц хүүтэй болсон гэх жиг жуг яриа бий.

Тэгвэл энэ яриа хэр үнэний ортой юм бол оо. С.Гал-Эрдэнэ үнэхээр Ерөнхийлөгч Х.Баттулгын нууц хүү байх боломжтой юу. Энэ асуултын хариултыг тэд өөрсдөө мэдээж шууд батлахгүй нь тодорхой. Өдий хүртэл нууцалж ирсэн тул бараг л үгүйсгэсээр байх биз. Гагцхүү тэдний хоорондын харилцаа, бусад баримт, үйл явдлууд тэдний нууц аав, хүү гэдгийг батлах гэнэ. “Бор зүрхээрээ өдий хүртэл зүтгэж байна” гэж ярилцлага өгч байсан С.Гал-Эрдэнэ үнэндээ бор зүрхнийхээ цаана томоохон дэмжлэгээр энэ зэрэгт хүрсэн гэдгийг нь түүнийг таньж мэдэх хүмүүс нь хүлээн зөвшөөрдөг.

19-хөн насандаа тэрбумтан болсон энэ залуу “MGT MINING LLC” гэх компанийг удирддаг. Энэ нь уул уурхай, барилгын чиглэлд томоохон хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа явуулдаг компани ажээ. Өөрөөр хэлбэл, энэ компанийн цаана Ерөнхийлөгч Х.Баттулгын нууц хүүдээ үзүүлдэг дэмжлэг нуугдаж байдаг гэх яриа оргүй ч биш бололтой.

Х.Баттулга ер нь С.Гал-Эрдэнийг төдийгөөс өдий хүртэл бүх талаар дэмжиж ирсэн нь илт анзаарагддаг. С.Гал-Эрдэнэ Ардчилсан намаас нэр дэвших мандат өвөртөлж чадсаны цаана мөн л Ерөнхийлөгчийн нэр нөлөө байсан гэдэг. Булган аймаг нэр дэвшихээр горилж байсан олон улстөрчийн өмнүүр 1988 оны хэний ч мэдэхгүй залуу гишгээд гараад ирэхэд тухайн үедээ олон хүн гайхаж байсан. Тэгвэл үүний цаана ийм нэгэн нууц оршиж буй ажээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга Булган аймагт Олимпийн аварга Н.Түвшинбаярыг дэвшүүлэхийн оронд түүнээс ч ойр дотны нэгнээ нэр дэвшүүлсэн нь түүний нууц хүү байсантай холбоотой байж мэдэх нь.

Тийм ч учраас сонгуулийн сурталчилгаа дөнгөж эхэлмэгч өөрийн дэргэдэх хуулийн болон PR-ийн багаа Булган руу илгээж, С.Гал-Эрдэнийг дэмжиж гаргах талаар жүдочид болон нутгийн Ардчилсан нам, МоАХ-ныхонд аминчлан захиж даалгасан байж таарлаа.  


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц