Э.Оюунболдын цолыг хураан барилдах эрхийг нь хасахаар болов

2020-06-17 08:061457

Өмнө нь хэд хэдэн удаа хойшлоод байсан Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хурал өнөөдөр болов. Э.Оюунболд болон Д.Цэрэнтогтох нар өнгөрсөн жилийн төрийн наадмаар допинг  хэрэглэсэн нь тогтоогдсон. Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нар Авлигатай тэмцэх газарт хандан, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороог шүүхэд өгсөн билээ.

Тэд шинжилгээнийх нь албан ёсны хариу гараагүй байхад нууц задруулсанд гомдолтой яваагаа хэлж байсан юм. 
Тэрбээр шүүх хуралдаандаа ирээгүй бөгөөд “АТГ-т шалгагдаж буй тул хэргийг нь түтгэлзүүлж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байна. Гэвч шүүх түүний хүсэлтийг хүлээж аваагүй юм. Шүүхээс өнөөдөр түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Э.Оюунболдын цолыг хураан, барилдах эрхийг нь хасах шийдвэр гаргажээ. 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц