КОБИ БРАЙАНТЫН граффитыг зуржээ

2020-06-17 08:06418

“Дунд гол” клубын залуус ХУД-ийн нэгдүгээр хороо, 19 дүгээр хорооллын арын зам дагуух эвдэрч муудсан гражийг янзалсан байна. Зүгээр нэг янзалсангүй бүтээлч залуус Коби Брайантын граффитийг зуржээ. Мөн энэхүү бүтээлийг урласан залуус өмнө нь Завхан аймгийн Улиастай хотод Дорнын их яруу найрагч Б.Явуухулан гуайн хөрөг бүхий “Бидэнд дэлхийн дэвжээ хэрэгтэй” граффитийг мөнхөлсөн байжээ.  Дунд гол" клубыг тавдугаар хорооолол, 220 мянгат, 120 мянгат, 19 дүгээр хорооллын сагсан бөмбөг сонирхогч залуус байгуулсан байна.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц