Никелодеон: Дөрвөлжин өмдөт Хөвсгөр Боб бол ижил хүйстэн

2020-06-17 08:06349

Хүүхэлдэйн киноны Никелодеон суваг бахархлын сарыг тохиолдуулан хүн бүрийн таних хүүхэлдэйн киноны гол дүр болох дөрвөлжин өмдөт Хөвсгөр Бобыг ижил хүйстнээ сонирхогч хэмээн зарласан нь багагүй шүүмжлэл дагуулж байна. Тэд ЛБГТИК+ үзэгчдээ баясгах зорилгоор ийнхүү зарласан ч ихэнх үзэгчид “Далайн хөвөнгийн бэлгийн чиг хандлага хэнд хамаатай юм бэ” хэмээн гайхцгааж байгаа бололтой.

Никелодеон өчигдөр/2020.06.14/ “ЛБГТИК+ хүмүүс болон тэдний холбоотнуудыг дэмжиж бахархлын сарыг тэмдэглэж байна” хэмээн жиргээд Хөвсгөр Боб болон Корра нарын солонгорсон өнгөтэй зургийг нийтэлжээ. Энэ гэнэтийн мэдээлэлд зарим үзэгчид баярлаж байгаа бол харин зарим нь эсрэгээр “12-оос доош насныханд зориулсан хүүхэлдэйн киноны дүр, далайн хөвөнд бэлгийн чиг баримжаа ямар хэрэгтэй вэ” хэмээн шүүмжилж байна.

2000-аад оны эхэн үеэр ижил хүйстнээ сонирхогч залуус Хөвсгөр Бобыг бэлгэ тэмдэг болгон ашиглах нь ихэссэнд дүрийг бүтээсэн Стефен Хилленбүрг “Хөвсгөр Боб энгийн хүнийг төлөөлсөн дүр биш ч гэлээ бэлгийн чиг баримжааны хувьд бол асексик буюу бэлгийн чиг баримжаагүй” хэмээн зарлаж байсан билээ.

Харамсалтай нь тэрбээр 2018 онд нас барж, Хөвсгөр Бобыг хэрхэх нь Никелодеоны мэдэх хэрэг болон үлджээ.

Эх сурвалж: RT.COM


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц