С.Чимгээгийн нөхөр М.Чойдорж гэр бүлийн орлогогүй гэв

2020-06-12 06:061414

2020 оны сонгууль олны танил хүмүүсээр "халхавч" хийсэн нэр дэвшигч олонтой онцлог жил болж буй. Дуучин Б.Маралжингоогийн аав, жүжигчийн Л.Сөрөлтийн ээж, модель С.Төгсийн ээж гэхчлэн олны танил хүмүүсийн аав, ээжүүд олноор гарч ирж байгаа. "Монгол HD" телевизийн Дэд захирал, нэвтрүүлэгч С.Чимгээгийн нөхөр М.Чойдорж УИХ-д Сүхбаатар дүүргийн 24-р тойргоос нэр дэвшиж байгаа билээ. 

Сонгуульд нэр дэвшиж буй 606 хүний хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ ил болгсон бөгөөд М.Чойдорж тус мэдүүлэгтээ гэр бүлийн орлогоо 0 гэж мэдүүлжээ. Тэрээр угтаа бол бизнес эрхэлдэг, "Баджэр интернэшнл ложистикс" ХХК, "Жигүүртур" ХХК, "Чойстур" ХХК-ийн хувьцаа эзэмшигч хүн. Нийтийн гурван орон сууц, нэг авто машины зогсоолоо 802 сая төгрөг гэж үнэлсэн байхад гэр бүлийн орлого нь 0 гэж гарсан байх юм. Өөрөө гурван ч компанийн хувьцаа эзэмшдэг бизнесмэн, эхнэр нь Дэд захирал хэргэм зэрэгтэй, шаггүй өндөр үнээр хөтлөлт хийдэг гэж байгаа.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц