Наадмын нээлт, бөхийн барилдаан аялал жуулчлалын “XIII зуун” цогцолборт болно

2020-06-12 06:061629

Үндэсний их баяр наадмыг долоодугаар сарын 11, 12-ны өдөр орон даяар улс, аймаг, суманд нэг зэрэг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Улсын баяр наадмаар олон хүн нэг дор цуглуулахгүй, техник технологийн дэвшлийг ашиглан зохион байгуулна хэмээн Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлсэн билээ. 

Баяр наадмын нээлтийн концертын ерөнхий найруулагчаар найруулагч Б.Баатар ажиллахаар томилогдсон бөгөөд нээлтийг Төв цэнгэлдэх хүрээлэнд биш нийслэлээс зүүн тийш 90 гаруй км зайд орших аялал жуулчлалын “XIII зуун” цогцолборт зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Хүн олноор цуглуулахгүйн тулд ийм шийдвэр гаргасан бөгөөд үндэсний бөхийн барилдаан мөн тус цогцолборт болох юм байна. Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмаар хүчит 512 бөх барилдана. 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц