Уртын гол багт барьж буй “Орлогод нийцсэн орон сууц”-нд захиалга өгөх иргэдийг залилангийн хохирогч болохоос сэрэмжлүүлж байна

2024-03-26 04:03372

      Орон сууцны захиалга өгч, залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлүүлж байна. Орхон аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Уртын гол багт барьж буй “Орлогод нийцсэн орон сууц”-ны байрны III блокыг улсын комисс хүлээн авчээ. Ирэх дөрөвдүгээр сараас орон сууц худалдан авах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэх ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байгаа аж. Бүртгэлтэй холбоотойгоор   “Орлогод нийцсэн орон сууц”-ны байранд оруулж өгнө” хэмээн урьдчилгаа төлбөр авч, айл өрхүүдээр орж бүртгэлтэй холбоотой судалгаа хийж байна”  гэх мэт залилан, мэхлэх үйлдэл гарч болзошгүй байгаа  тул иргэд та бүхнийг баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авахыг “Орлогод нийцсэн орон сууц”-ны ажлыг зохион байгуулах Ажлын хэсгээс анхааруулж байна.

Бүртгэл эхлэх болон дуусах хугацаа, иргэдийн бүрдүүлэх материалын талаарх мэдээллийг  аймгийн ЗДТГ-ын www.erdenet.mn  сайтаар нийтэд мэдээлж, Smart Erdenet  аппликейшнээр бүртгэх ажээ.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц