МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Г.ГЭРЭЛ ГЭЖ ХЭН БЭ

2024-03-26 03:03679

     МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар Г.Гэрэл сонгогдлоо. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс тус байгууллагын Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлаж, Ц.Ганхуяг, С.Адъяасүрэн, Р.Гандиймаа, Г.Чоглоонамжил, С.Баярмөнх, Г.Гэрэл, Э.Бат-Эрдэнэ, Т.Батзориг, Д.Наранцэцэг, О.Гомбожав гэсэн 10 хүн нэрээ дэвшүүлсэн бөгөөд өчигдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулснаас нэр дэвшигч Г.Гэрэл бусад нэр дэвшигчдээс нэг, хоёрдугаар шатанд хамгийн өндөр оноогоор шалгарчээ.

    Г.Гэрэл нь олон улсын сэтгүүлч мэргэжилтэй, эдийн засгийн ухааны магистр, Англи, Солонгос хэлтэй. МҮОНР-д идэвхтэн сурвалжлагчаас эхлэн “Шинэ долгион” радио станцад хөтлөгч, “Eagle” телевизэд хөтлөгч, редактор, МҮОНТ-д хөтлөгч, редактор, МҮОНТ-ийн “Өглөө” хөтөлбөрийн дарга, “Эх орон” телевизийн гүйцэтгэх захирал, МҮОНТ-ийн Нийгмийн нэвтрүүлгийн редакцын ерөнхий редактор, МҮОНТ-ийн Нэвтрүүлгийн бодлого төлөвлөлтийн албаны дарга, МҮОНРТ-ийн Маркетингийн хэлтсийн дарга, МҮОНРТ-ийн Дэд захирлаар ажиллаж байсан туршлагатай.

 

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц