Г.АМАРБАЯСГАЛАН: МАЛГҮЙ БОЛСОН МАЛЧИНД УРТ ХУГАЦААТАЙ, ХҮҮГҮЙ 5-8 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОНО

2024-03-20 06:0352

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Малын хорогдол өнөөдрийн байдлаар 6 саяд хүрсэн. Урьдчилсан байдлаар 20 сая толгой мал хорогдоно гэдэг судалгаа гарсан. Энэ нь 20 мянга орчим малчин малынхаа 70-аас дээш хувийг алдах эсвэл бүтэн малгүй болно гэсэн тооцоолол. Иймээс малгүй болсон иргэдээ малжуулах зорилгоор урт хугацаатай хүүгүй зээл олгоно. Хөдөлмөр нийгмийн хамгааллын харьяа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 107 тэрбум төгрөг байгаа. Эндээс малгүй болсон иргэдэд 5-8 сая төгрөгийн хүүгүй урт хугацаат зээл олгож, дэмжлэг үзүүлнэ. Бэлчээрийн мал аж ахуй цаашдаа энэ хэлбэрээр эрсдлийг даван туулах боломжгүй учраас Засгийн газраас ойрын хугацаанд уламжлалт мал аж ахуйд цаг агаарын зүгээс нөлөөлж буй нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Цаашид малчдыг хоршоо байгуулахад нь таатай нөхцлөөр дэмжих нь зүйтэй" гэлээ.  


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц