Орхон аймгийн 15 багийн 200 гаруй өрх шар усны үерт өртөх эрсдэлтэй байна

2024-03-19 09:03609

Хаврын улиралд хөлдсөн цас, мөс хайлж шар усны үер болох нөхцөл бүрддэг. Үүнтэй холбоотойгоор Орхон аймгийн Онцгой байдлын газраас холбогдох байгууллагуудтай хамтран эрсдэлийн үнэлгээг хийжээ. Үүнд 15 багийн 200 гаруй өрх шар усны үерт өртөх эрсдэлтэй байгаа талаар аймгийн Онцгой байдлын газрын ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Болорцэцэг хэлж байна.

Эрсдэлийн үнэлгээ өндөр гарсан айл, өрхүүдэд ойролцоох суваг шуудууг аймгийн Хот тохижуулах газартай хамтран хог хаягдлыг цэвэрлэж ажилласан байна. Харин айл, өрхүүд хашаа болон гудамж талбайдаа шар усны үерээс урьдчилан сэргийлж шуудуй татах, эрсдэл  өндөртэй айл өрхүүдийг даатгалд хамруулахыг анхааруулжээ.  


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц