Гэр хорооллын болон хотын доторх 28.49 м2 талбайд хүйтэн асфальтбетоноор нөхөлт хийжээ

2024-03-19 02:03646

Хотын доторх орон нутгийн чанартай авто замын нүхэн эвдрэлийг хүйтэн асфальтбетоноор засварлах ажлыг Хот тохижуулах газар гүйцэтгэж байна.  Энэ сарын 11-нээс гэр хорооллын багууд болон хотын доторх 28.49 м2 талбайд нөхөлт хийлээ гэж Хотын захирагчийн албанаас мэдээллээ. 

Мөн авто замын арчилгээ үйлчилгээтэй холбоотой дараах ажлыг гүйцэтгэсэн байна. 

  • Гэр хорооллын автобусны буудлуудад хог хаягдлын цэвэрлэгээ хийж 6м3 хог ачив. 
  • Шар усны үерээс урьдчилан сэргийлж үерийн усны шуудууг цэвэрлэж, Шанд, Цагаанчулуут, Эрдэнэ, Дэнж, Булаг, Баянбулаг, Даваат, Цагаанчулуут багт нийт 15км шуудууг 75 хүн 3 техниктэйгээр 75м3 хог хаягдлыг цэвэрлэсэн.
  • Хүрэнбулаг, Баянцагаан, Зэст, Оюут багийн 7км газрыг хувиарын дагуу цэвэрлэх ажлыг төлөвлөсөн. 

“Орхон АЗЗА” ТӨХК  A1001 дугаартай Дархан-Эрдэнэт чиглэл Их хөшөөтийн давааны хог цэвэрлэх ажил үргэлжилж байна.  Мөн А1001 чиглэлд 13м2 буюу 1.5тн хүйтэн асфальтобетон нөхөөс хийлээ. 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц