БАРИМТ: ОРХОН АЙМАГ 4.1 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХОЁР МӨРТЭЙ ЗАМ ХИЙНЭ

2024-03-19 02:031580

       Орхон аймаг хоёр мөртэй зам хийж, аймгийн төсвөө хэмнэж байгаа гэх. Тодруулбал, өнгөрсөн хавар аймгийн хэд хэдэн байршилд хоёр мөртэй буюу машин явах зориулалттай зам хийсэн нь олны шүүмжлэл дагуулаад байсан. Орхон аймгийн удирдлагууд үүнийгээ “Хэмнэж байна. Бидэн шиг сайн хэмнэж, төсвөө хүргэж байгаа аймаг алга” гэх мэтээр тайлбарлаж байсан билээ.

Тэгвэл хоёр мөртэй замыг энэ онд арван байршилд хийхээр төлөвлөж, орон нутгийн сангаас 3.4 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Тодруулбал,

  1. Рашаант баг. Гудамж хоорондын зам хийх /2 мөртэй зам/- 468 сая төгрөг
  2. Яргуйт баг. Гудамж хоорондын зам хийх /2 мөртэй зам/ - 610 сая төгрөг
  3. Рашаант баг. Гудамж хоорондын зам хийх /2 мөртэй зам/ - 468 сая төгрөг (өөр байрлалд)
  4. Эрдэнэ багт гудамж хоорондын зам хийх /2 мөртэй зам/ -432 сая төгрөг
  5. Чингэл багт гудамж хоорондын зам хийх /2 мөртэй зам/ - 336 сая төгрөг
  6. Булаг багт гудамж хоорондын зам хийх / 2 мөртэй зам/ -297 сая төгрөг
  7. Баянбулаг баг. Гудамж хоорондын зам хийх /2 мөртэй зам/ - 325 сая төгрөг
  8. Баян-Овоот баг, Овоот, Хөтөлийн хэсэгт гудамж хоорондын зам хийх /2 мөртэй зам/ - 480 сая төгрөг
  9. Эрдэнэ багт гудамж хоорондын зам хийх /2 мөртэй зам/-432 сая төгрөг
  10. Булаг багт гудамж хоорондын зам хийх / 2 мөртэй зам/- 297 сая төгрөг

Эдгээр хоёр мөртэй замын тендерийн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-нд зарлажээ. Үр дүн гарч, тендер гүйцэтгэх компаниуд шалгарчээ. Харин хоёр тендерийг нь хоёрдугаар сарын 19-нд зарласан байна. 

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц