ЗАСАГ НОЁНЫ ТОМИЛГОО СЭМ ХИЙГДЭЖ, ЭЗЭН НЬ СУУДАЛДАА ТУХАЛСАН УУ?

2024-01-05 19:011355

Орхон аймгийн ээлжит Засаг даргаар хэнийг томилох бол гэсэн  олон нийтийн хүлээлт  Орхончуудын хувьд ОНЬСОГО, ТААВАР хэвээр, шинэ онтой золголоо. Гэвч албан ёсоор зарлан батлаагүй ч, томилгоо аль хэдийн хийгдсэн байж болзошгүй харагдана. 

Аймгийн Тамгын газрынхны дунд оны өмнө “Эзэн нь өрөөндөө морилчихсон” гэх жигтэй яриа Мишигийн Түмэнжаргалыг чиглэсэн болж хувирав. Тэрэөнөөдөр экс Засаг даргын  ажлын өрөөнөөс орлогчийн ажлаа гүйцэтгэж, ажил сурталчлах цахим хуудсаа албан ёсоор нээлээ.

dae70802-c7a3-4409-b264-7dc3dfffeffb

Тун удахгүй Орхон аймгийн МАН-ын бүлэг дахин нэг хуралдан, хагарал бутралгүйгээр дуу нэг гар гараа өргөцгөөчихвөл ИТХ-д оруулна. Улмаар эцсийн шийдвэр бүхий нэрээ Ерөнхий Сайдад уламжилж, батламжлуулна гэдгийг эх сурвалжууд хэллээ.Албан ёсоор Орхон аймгийн Засаг даргаар Мишигийн Түмэнжаргал батламжлагдлаа гэхэд аймгийн МАН-ын дараагийн дотоод зөрчил “НҮҮРСЧДИЙН ГАР, ХӨЛ ТЭРГҮҮНЭЭ ЗАЛЛАА гэх тэмцэл үргэлжлэх сурагтай.

Эх сурвалжуудын мэдээллээр одоо хоригдож буй Б.Ганхуяг ба түүний нөхөд, сүүдрүүд хэмээн нэрлэж болохоор 10 гаруй төлөөлөгч ИТХ-д бий гэх. Тэд орон нутгийн сонгуулиар дээрх зүгийн санхүүжилт, дэмжлэгээр илт давуу ялалт байгуулсан гэнэлээ.

Гэхдээ өнөөдрийг хүртэл Нүүрсний гэх тодотголтой хэнийг ч яллаагүй хойно хэнд нь итгэхэв. Иймд нэрлэсэн нэрсийг хойш азная...

Харин төв МАН-ын хэсэг бүлэг улс төрчид Ховд аймагтай ижил томилгоо хийлгэх хүсэлтэй аж. Иймээс ч М.Түмэнжаргалыг эхлээд орлогчоо, нэмээд Засгаа зайлуулчихлаа. Яадаг хүн бэ гэж гайхсан, зэвүүцсэн агуулгаар яриад эхэлжээ. 

Эргэн сануулбал, Орхон аймгийн МАН-ын бүлэг доторх улс төрийн албан тушаалын тохироо ёсоор 2023.10.25 нд өмнөх орлогч А.Түвшинжаргалаас  ОРЛОГЧ-ийн ажлаа хүлээж авсан. Харин түүний дараа Орхон аймгийн XIV дэх Засаг дарга, Эрдэнэт хотын захирагч Сэмжидийн Батжаргал эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр /2023.12.08/ нд үүрэгт ажлаа орлогч Мишигийн Түмэнжаргалд хүлээлгэн өгсөн юм. Ингэснээр эзэнгүй шахам хот М.Түмэнжаргалын гарт үлдсэн. Гэсэн ч хэл ам, хэрүүл тэмцэл тасрахгүй нь бололтой.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц