Үлдсэн жилийн хугацаанд М.Түмэнжаргал, А.Түвшинжаргал нарын хэн нь Орхон аймгийн Засаг даргын суудалд суух вэ?

2023-10-11 13:101540

Орхон аймгийн МАН-ын бүлэг өчигдөр/2023.10.10/-нд хуралдсан. Хурлаар ИТХ төлөөлөгч Ц.Алтаншагай болон зарим төлөөлөгчдийн санал нэгдсэн аймгийн Засаг дарга С.Батжаргалыг буулгах байр суурь, үндэслэлийн талаар хэлэлцжээ. Үүнд бүлгийн гишүүд эсрэг тэсрэг байр суурьтай байжээ.

Харин Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргалын хувьд өмнө цахим хаягтаа нийтэлж байсанчлан “Өөрөө өргөдлөө өгөх” тухай мэдэгджээ.

Нэгэнт байдал иймд хүрсэн тул аймгийн Засаг даргад хэнийг дэвшүүлэх тухайд М.Түмэнжаргал, А.Түвшинжаргал нар яригдаж эхэлсэн байна.  Бүлэг санал зөрөлдөн, шийдэлд хүрээгүй. Иймд асуудлыг нэг талд нь гаргаж тодорхой болгохын тулд ирэх амралтын өдөр Орхон аймгийн МАН-ын бүлэг дээрх асуудлаар дахин хуралдахаар болжээ.

  • Одоогийн Засаг дарга С.Батжаргал үнэхээр эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа өгөх үү? Аль эсхүл гарцаагүй шахаанд орсон уу?
  • М.Түмэнжаргал, А.Түвшинжаргал нарын тухайд улс төрийн сонгууль дөхсөн энэ цаг үед Засгийн газрын амлалт, зорилттой нүүр тулж, гарах саад, бэрхшээлийг богино хугацаанд даван туулах чадварыг нь харгалзан, аймгийн МАН-ын бүлэг дотооддоо шийдэж, дэвшүүлэх буйзаа.

Гэсэн ч боломжит хувилбарын дүгнэлтийг уншигч танд үлдээе!


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц