Цэцэрлэгийнхэнд дархлаа дэмжих цэгэн массаж хийлгэж хэвшүүлж байна

2022-12-01 11:12627

Хүйтний улиралд ханиад, томуу тусахгүйн тулд дархлаа сайжруулах массажийг тогтмол хийхийг эмч нар зөвлөдөг. Орхон аймагт үргэлжилж буй “Соёлыг түгээе” аяны хүрээнд эрүүл мэндийн газраас СӨБ-ын байгууллагуудын эмч нарт дархлаа дэмжих цэгэн массажийг хүүхдүүддээ хийлгэж, хэвшүүлэх зөвлөмжийг хүргүүлсэн. Үүнийг Орхон аймгийн Одод цэцэрлэг өдөр тутамдаа хэвшүүлжээ.  

Хүний биеийн зарим цэгт массаж хийхэд томуугийн эсрэг үйлчилгээтэй интерферон хэмээх уураг үүсдэг аж. Иймээс “Одод” цэцэрлэгийнхэн дархлаажуулалтын цэгэн массажийг өдрийн унтлагын  дараа тогмол хийдэг. Ингэснээр тус цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл буурчээ.316351185_501274861979137_319883801239855864_n

316045084_919768519429054_596559825530567450_n316465864_1158228421477183_9113272756607722319_n

Цэгэн массаж хийхдээ хөмсөгний дотор талын төгсгөл хэсэг Хамрын угалзны гадна хэсэг Доод уруулын хонхор Төвөнхний хоёр талд Эгэмний дээд хонхор Эрхий, долоовор хурууны дунд Чихний арын төвгөр хөхлөг ургацаг  Шилний хонхрын хоёр талд, үсний доод захад гэсэн 8 цэгт долоовор хурууны өндгөөр нэгэн жигд дунд зэрэг хүчээр дарж, нар зөв гурван удаа, нар буруу гурван удаа эргүүлэн хийдэг байна.

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц