Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян эхэллээ

2022-11-28 12:11750

Жил бүрийн Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх өдөр буюу 11 сарын 25-наас Хүний эрхийн өдөр буюу 12 сарын 10 хүртэлх 16 хоногийг 1991 оноос хойш “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян” болгон тэмдэглэн ирсэн билээ. Монгол улс энэхүү дэлхийн хэмжээний аянд нэгдээд 25 жил болсон бөгөөд жил ирэх бүр хүрээгээ тэлж, хүчирхийллийн эсрэг нэгдсэн төрийн болон төрийн бус байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн агентлагууд, хөгжлийн түншүүд, хувийн хэвшлийн байгууллагууд нэмэгдсээр байна.

Тус аяны хүрээнд Жендэрт суурилсан хүчирхийллийн бодит байдлын талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлж, улмаар хүчирхийллийн суурь шалтгаан болдог жендэрийн ялгавартай хэм хэмжээ болон хэвшмэл ойлголтуудыг таслан зогсоох чиглэлээр ажиллах юм.

10 эмэгтэй тутмын нэг нь (10.7 хувь) 15 нас хүрээгүй байхдаа бэлгийн хүчирхийлэлд  өртсөн гэж мэдэгджээ. Хамгийн түгээмэл хүчирхийлэл үйлдэгчид нь гэр бүлийн гишүүд (29.5 хувь) байдаг.

2022 оны эхний 7 сарын байдлаар цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн 6,263 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 19 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн 95 гаруй хувь нь эрэгтэйчүүд байгаа нь эрэгтэйчүүдийн талаарх эерэг ойлголтыг илүү дэмжиж, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд ижил тэгш дэмжлэг үзүүлж байх шаардлагатайг илтгэж байна.

НҮБ-аас Монгол эрэгтэй, эмэгтэй хүн бүрийг Эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын “НЭГДЭЕ!” урианы доор, НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛЖ, жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход өөрсдийн үүрэг оролцоог ухамсарлан, гар бие, дуу хоолойгоо өргөн оролцохыг уриалж байна.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц