ОББҮХ-ны ажлын хэсэг Орхон аймагт хоёр өдөр ажиллав

2022-02-26 12:0211

ОББҮХ-НЫ АЖЛЫН ХЭСЭГ ЦАГААН ТООС, ХАНГАЛ ГОЛЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ АСУУДЛААР ОРХОН АЙМАГТ ХОЁР ХОНОГ АЖИЛЛАЛАА

Орчны бохирдолыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзулаар ахлуулсан ажлын хэсэг цагаан тоос, Хангал голын бохирдолтой холбоотой асуудлаар Орхон аймагт  энэ сарын 24,25-ны өдрүүдэд ажиллалаа.  “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ” -ын Баяжуулах үйлдвэрийн дарга М.Онон болон холбогдох мэргэжилтнүүд. аймгийн БОАЖГ, МХГ, ЭМГ-ын мэргэжилтнүүд, удирдлагуудаас одоогийн нөхцөл байдлын талаар асууж, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын төлөвлөгөөтэй танилцсан.

     Мөн ажлын хэсгээс 18 санал дүгнэлтийг хуудсаар хүлээж авсан. 20 гаруй санал санаачилга хэлэлцэж, үүнээс 16 ажлыг БОАЖ-ын сайд, ОББҮХ-ны даргын тушаалын хавсралтаар албажуулан, төлөвлөгөөг баталж, аймаг, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, мэргэжлийн байгууллагуудад ажлын чиг үүргийг тодорхой болгож, хийх ажлуудыг хариуцууллаа.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц