Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хорооны Ажлын алба, Орхон аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газартай хамтран орчны хяналт шалгалтыг хуваарийн дагуу тогтмол зохион байгуулж байна

2022-04-08 10:0431

Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хорооны Ажлын албаны орон нутаг дахь нэгж, Орхон аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газартай хамтран орчны хяналт шалгалтыг хуваарийн дагуу тогтмол зохион байгуулж байна.

2022 оны 4 сарын 6-ны өдрийн эргүүлийн хяналт шалгалтаар "Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц" (ЭДЦС) ТӨХК-ийн үнс зайлуулах системийн шугам хоолойн хэсгээс төв зам дагуу алдагдсан үнсний лаг бохирыг илрүүлж, зам талбайд асгарсан үнс болоод бохирыг бүрэн цэвэрлүүлэв.

“ЭДЦС” ТӨХК-ийн зүгээс шуурхай арга хэмжээг авч бэлтгэл үнсний 2-р шугамыг ажилд сэлгэн залгаж, зуухны үнс зайлуулах системийн 1-р шугамын гэмтлийг засварлахаар ажиллаж байна.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц