"Ходоод минь сэрээрэй" шим тэжээлийн сургалт зохион байгууллаа

2022-11-22 17:11487

"Ходоод минь сэрээрэй" шим тэжээлийн сургалт зохион байгууллаа

Ерөнхий боловсролын сурагчдын дунд өглөөний цай тогтмол ууж хэвшсэн талаар судалгаа явуулахад нийт сурагчдын 75 орчим хувь нь өглөөний цай ууж хэвшээгүй гэжээ. Гэвч өглөөний цай нь хүний тухайн өдрийн авах ёстой шим тэжээлийн 20 хувийг бүрдүүлдэг. Иймээс Орхон аймгийн Засаг даргын тамгын газар болон Боловсрол шинжлэх ухааны газар "Эрүүл хүүхэд" төслийн хүрээнд Мэдэхгүйгээс – Мэддэгт, Буруу мэдлэгээс - Зөв мэдлэгт, Буруу дадлаас – Зөв дадалд уриатай "Ходоод минь сэрээрэй" шим тэжээлийн сургалт зохион байгууллаа.

    Сургалтанд ахлах болон дунд ангийн 50 гаруй сурагч хамрагдаж 5-6 төрлийн өглөөний хөнгөн хоолыг гарын доорх материалаар бэлтгэж сурлаа. Мөн сурагчдад, өглөөний цайны дадалд хэвшүүлэх, өөрсдөө өглөөний ундаа 10-15 минутад шим тэжээл баялаг хоол бэлтгэн хэрэглэж болох тухай мэдлэг, мэдээлэлтэй боллоо.

Өглөөний цайг тогтмол ууж хэвшсэнээр анхаарал төвлөрөлт, ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулахаас гадна өдрийн эрч хүч, энергийг хуримтлуулах, тархины үйл ажиллагааг сэргээж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ.

Мөн бие махбодын хэрэгцээг тэжээлээр хангах, эрүүл бус хоол хүнс сонгохоос сэргийлж, даралт ихдэх, харвалтаас 27 хувь, чихрийн шижингээс 20 хувь хамгаалдаг аж. Харин өглөөний цай удаан хугацаагаар уухгүй байх нь сурах идэвх, анхаарал төвлөрөлтөд сөргөөр нөлөөлдөг байна.

                                                                                                                                                        

                                                                                                                                                                                                                        Б.Чингүүн


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц