С.ГАНЦОГТ: АЙЛ ӨРХҮҮДИЙН ДУЛААН АЛДАЛТ ИХ БАЙНА ГЭВ

2022-11-21 13:11210

            Орхон аймгийн засаг даргын шуурхай хурлаар хотын захирагчийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ганцогт хотын дулаан хангамж алдалтын талаар мэдээлэл өглөө.Эрдэнэт дулаанцахилгаан станц нь 96 градусын халуун усыг “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” рүү дамжуулан хүргэдэг. Харин айл өрх аж ахуй нэгж байгууллагуудад хүрэхдээ 57 градус хүртэл буурсан байна. Иймдхотын захирагчийн албанаас дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • 5 дугаар сургууль, 3 дугаар сургууль, залуучуудын ордон, 1 дүгээр цэцэрлэг болон төрийн байгууллагуудын халаалтыг сайжруулах
  • Баянцагаан багийн 12 айл өрхийн шугамыг өргөтгөж дуусах /төсөв 24 сая/
  • 11 дүгээр хороолол, хаус хороолол, төрийн байгууллага, аж ахуй нэгж байгууллагуудын дулаан алдаж буй шугам сүлжээг олж засаж сайжруулах гэх мэт үүрэг даалгавар өглөө.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” нь говил багийн дулаан хангамжийг сайжруулах зорилгоор нацоосны хүчин чадлыг сайжруулах хүрээнд 5.1 5.4 6.1 микрүүдэд ялтсан фойлуурыг суурилуулан тавьжээ.Мөн айл өрхүүдэд 65 градусын дулаан хангамж очиж тасалгааны температур 19-20 градус зааж цонхны хэсгээр -1 градус байгааг хяналт хийн тогтоов. Иймээс иргэд ААН байгууллагууд маань дулаан алдалтыг бууруулахын тулд цонх дулаалахарга хэмжээ авахыг зөвлөв.

           


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц