Орхон аймгийн статистикийн хорооноос нийгэм эдийн засгийн байдлын талаар мэдээллээ

2022-11-15 19:11186

        Аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын оны эхний 10 сарын дүнг танилцуулах хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгуулагдлаа. Хурлаар Орхон аймгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн ерөнхий төлөв болон хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, гэмт хэрэг, аж үйлдвэр салбарын үзүүлэлтийн талаар мэдээллэв.

Орхон аймаг 3.0 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ

       Аж үйлдвэрийн салбарт 2.7 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, 3.0 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан байна. Өнгөрсөн онтой харьцуулбал аж ахуйн үйлчилгээний орлого 25.1% нэмэгдсэн. Нийт бүтээгдэхүүн үйлдвэрийг бүтцээр нь задалбал уул уурхайн олборлолт 93 хувиар, боловсруулах үйлдвэрлэл 5.4 хувиар, цахилгаан дулаан эрчим хүчний үйлдвэрлэл 1.6 хувиар, нэмэгджээ. Боловсруулах салбарын үйлдвэрлэлт дотор хувцас үйлдвэрлэл 5.6 хувиар, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл 16.4 хувиар, нэхмэл болон сүлжмэл хувцас үйлдвэрлэл 17.7 хувиар, металл боловсруулах үйлдвэр үйлдвэрлэл 49.6 хувиар, бусад 10.7 хувиар тус тус нэмэгджээ.

Давхардсан  тоогоор нийт 187,6 мянган хүн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдав

      Орхон аймгийн хэмжээнд нийт 552.2 мянган хүн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдаж өнгөрсөн онтой харьцуулахад 1,5 хувиар нэмэгдсэн байна. Мөн халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо өнгөрсөн оноос 56.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.  

Гэмт хэрийн зөрчил 75.4 хувиар өсөв

     Цагдаагийн газрын мэдээгээр 712 хэрэгт 484 хүн холбогдон шалгагдаж, хэргийн илрүүлэлт 51.4 хувьтай байгаа юм. Өмнөх онтой харьцуулахад 75.4 хувиар өсөж анхаарах үзүүлэлтэд орсон. Гэмт хэргийн улмаас бэртэж гэмтсэн иргэдийн тоо 241, амь насаа алдсан хүний тоо 18 байгаа юм. Бүртгэгдсэн  хэргүүдээс  хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг дийлэнх хувыг эзэлж байгаа юм.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц