400 орчим айл өрхийн цахилгааны хүчдэл УНАЛТТАЙ байна.

2022-11-15 10:11210

Орхон аймаг хамгийн бага газар нутагтай хүн амын нягтаршил өндөр аймаг. Иймд дулаан, цахилгаантай холбоотой гомдол иргэдээс их ирдэг. Гэр хорооллын алслагдсан багуудын 1000 орчим айл өрхийн цахилгааны хүчдэл уналттай байсан. Эдгээр айл өрхийн цахилгааны хүчдэлийг сайжруулах зорилгоор энэ онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар 5 станцыг шинээр байгуулаад байна. Ингэснээр 600 гаруй айл өрхийн цахилгааны хүчдэл уналт шийдэгджээ.

Харин Баянбулаг, Булаг багийн хойд хэсэг, яргуйт, их залуу, рашаант, зэрэг станцаас алслагдсан 400 орчим айл өрхийн  цахилгааны хүчдэл уналттай байна.

Эдгээр айл өрхийн цахилгааны хүчдэлийг сайжруулах зорилгоор Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-д Дэлхийн банкны төсөл хэрэгжиж байгаа ба төслийн гүйцэтгэл 60 хувьтай явагдаж байна. Энэ онд дуусах төлөвлөгөөтэй байсан ч үнийн өсөлттэй холбоотой удааширч 2023 –оны 6-р сард бүрэн хэрэгжиж дуусна гэж Хотын захирагчийн албанаас мэдээллээ. Уг төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр  цахилгааны хүчдэл уналтыг 100 хуувь шийдвэрлэнэ гэв.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц