“Эрхээ мэдье” мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох багш сурагчдыг хүлээн авч уулзлаа

2020-11-03 16:1175
Өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат “Эрхээ мэдье” мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох 13-р сургуулийн баг, багш сурагчдыг хүлээн авч уулзлаа. Ардчилсан нийгмийн үнэт зүйл, хувь хүний хөгжлийг дэмжих, зөв сонголтот оролцоот иргэдийг төлөвшүүлэхэд чиглэсэн мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг бүрэлдэхүүн, багш сурагчдыг Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат дэмжихээ илэрхийлж, тэмцээнд оролцоход шаардагдах зардалыг шийдвэрлэхээр боллоо. Улсын аварга шалгаруулах тэмцээндээ амжилттай оролцохыг ерөөн амжилт хүссэн юм.

       1999-2019 оны хооронд явагдсан Соросын сангийн мэтгэлцээн хөтөлбөрт Орхон аймгийн хүүхдүүд 6 удаа тэргүүн байр, 15 удаа 2, 3 байруудыг эзэлж аймаг, орон нутгийнхаа нэрийг гаргаж байсан аж. 





Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц