Багшдаа зодуулсан хүүхэд АЙЖ ЦОЧИРДСОН байдалтай гэртээ байгаа гэв

2022-11-07 08:11258

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн, хүч хэрэглэсэн цочирдом бичлэгийг эцэг эхийн төлөөллөөс олон нийтэд ил болголоо. Үүнтэй холбоотойгоор СӨБ-д хүүхдээ өгсөн эцэг эхчүүд айдаст автаж эхэллээ.

Тодруулбал,Орхон аймгийн хувийн хэвшлийн Тэмүүлэл цэцэрлэгийн нэгэн багш Дөнгөж ой гарантаа хүүхдийг санаатайгаар зодож, үйлдлээ нуун дарагдуулахын тулд дахин хүч хэрэглэсэн бичлэгийг ар гэрийн зүгээс цахимд байршуулсан юм. Энэ явдал 10 дугаар сарын 27-ны өдөр болсон бөгөөд хүчирхийлэлд өртсөн хүүхэд өнөөдрийн байдлаар цочиж айсан байдалтай гэртээ байгаа ба, уг бичлэгийг олж авсан эцэг эх нь шокоосоо гараагүй байгааг холбогдох эх сурвалж хэлж байна.

Аймгийн хэмжээний улсын  болон хувийн цэцэрлэгүүд бүрэн камержсан ч бүрэн хийгдсэн, эцэг эхчүүд хянах боломжтойг аймгийн удирдлага илэрхийлэв. Харин Боловсролын байгууллага нь хүүхдийн эрхийг хамгаалах, багш ажилчдын хөдөлмөрийн гэрээнд багшийн ёс зүйн хэм хэмжээг тогтоож өгсөн байх, түүнийг дагаж мөрдүүлэх үүрэгтэй. Гэвч ганцхан  жишээгээр дээрх холбогдох дүрэм журам хэрэгжихгүй байгаа, бүрэн камержсан ч хүүхэд хүчирхийлэлд автсаар байгаа нь эцэг эхчүүдийг айдаст автуулаад байгаа юм. Мөн боловсролын байгууллагууд өөр олон хүүхдийн эрхийг зөрчсөөр байж болзошгүйн жишээ юм. Гэвч салбарын толгой  бүхий боловсролын газрын удирдлагын зүгээс зөвхөн нэг удаагийн үйлдэл мэтээр харж, бусад  цэцэрлэгийн хүүхдийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх камерын бичлэгийг эцэг эхэд ил тод болгохоос зайлсхийж байгааг дээрх асуудлаар тайлбар мэдээлэл өгөхдөө илэрхийлэв.

Хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн багшийг ажлаас нь чөлөөлж, багшлах эрхийг хасжээ. Гэвч зөвхөн нэг хүүхдийн эрхийг хамгаалах, нэг багшийн багшлах эрх, нэг цэцэрлэгийн үйл ажиллагааг цуцлахаас илүү ач холбогдол өгөх цаг нь боловсролын салбарт нэгэнт тулгарсныг хохирогчийн гэр бүлээс хэлж байна. Өөрөөр хэлбэл сургууль цэцэрлэгийн камерын бичлэгийг эцэг эхчүүд хянах боломжтой шийдлийг бий болгох, багшийн хариуцлага, ёс зүйн хэм хэмжээнд хариуцлагыг өндөржүүлэх, хуулийн зохицуулалт, шийтгэлийн арга хэмжээг чангатгах хэрэгцээ шаардлага үүсээд байна.

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц