“Цам харайх” шашны зан үйлийг ЕБС-ийн сурагчдад таниулан, сурталчилж байна.

2022-11-02 09:11365

Цам харайх ёсон нь Монголын бурхан шашны төдийгүй дэлхийн шашин ёсны түүхэнд соёлын үнэт өв юм. Харин 20р зууны Монголын нийгэмд цамын ёслолын хувцас хэрэглэл,зан үйл,дэг жаягийг таслан зогсоож, устган үгүй хийснийг судлаачид,орчин үеийн хүүхэд, залуусын энэ талаарх мэдлэг мэдээлэлгүй байгаатай холбон үздэг байна. ИймдСоёлын бүтээлч сарын эхний 7 хоногт эрт үеэс уламжлагдсан ирсэн “цам харайх” шашны зан үйлийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад таниулан, сурталчилж байна. 

10 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Цам харайх ёслол нь дээд төрлийг олсон хутагт лам нар 4-5 сарын хугацаанд бэлдэж үйлддэг шашны үнэт өвд тооцогддог. Ад хорлол, гай барцад, муу муухай бүхнийг даран сөнөөх зорилготой нууц тарнийн ёсонд тулгуурладаг байна. Тодруулбал, Чойжин сахиуснуудыг бодитойгоор харуулснаар хүний сэтгэлийн гүнд нууц тарнийн онолын үрийг суулгаж байна хэмээн үздэг. Мөн Цам харайх нь, сүсэглэж чадвал сахиус чойжингууд бодитойгоор бууж, цамнан харайж байна хэмээн бодогдох учиртай. Өөрөөр хэлбэл,хөдөлгөөн бүр нь муу ёрыг дарах, хөөн зайлуулах номын үйлдэл  юм байна. 

Цам нь жирийн нэг бүжиг наадам биш, баг өмсгөл чимэг зүүлтээсээ эхлээд гар хурууны байрлал, хөдөлгөөн, харайх үсрэх нь цөм нууцын тарнийн ёсны зан үйлийн гүн бясалгалын илэрхийлэл байдаг байна. Монголд тоглогдож байсан  цамуудын хамгийн том нь Хүрээ цам юм. Үүнд Эрлэг Номун хаан Дамдинчойжоо, Цагаан өвгөн, Улаан жамсран, Баян намсрай, Хангарьд, Гомбо гэх зэрэг 108 баг бүхий дүрүүд гардаг. Мөн домог түүхттэй холбоотой жигүүртний хаан Хангарьд, араатны хаан арслан, гоо үзэсгэлэнгийн дээд Буга, зөгнөгч Хэрээ болон зарим тэжээмэл амьтдын эерэг сөрөг дүрүүд оролцдог.

Цам нь16 дугаар зууны үеэс Төвөдийн шарын шашны хийдүүдэд түгэн дэлгэрч, 18-р зууны дунд үеэс Монголд анх Гэсэрийн түүхийг бүжиглэж, Гэсэр цамыг байгуулснаар Монголын цамын түүх эхэлсэн байна.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц