Орхончууд хоёр дахь жилдээ соёлын аян өрнүүлж байна

2022-10-28 08:10191

Орхон аймаг төр, хувийн хэвшлийн бүх байгууллага, иргэдийн дунд хоёр дахь жилдээ “Соёлыг түгээе” аяныг зохион байгуулж байна. Аяныг номын өдөрлөгөөр нээлээ.  Хүн бүрд соёлыг эрж хайх, эргэцүүлэх боломжийг олгосон “Соёлыг түгээе” аян Уншигчдын соёлыг түгээн дэлгэрүүлэх, оюуны бүтээлийг дэмжихээр номын өдөрлөгөөр нээлтээ хийлээ.

Жар гаруй зохиолчдын оюуны бүтээлийг Эрдэнэтчүүдэд зохиолчдынх нь гарын үсгийн хамт худалдан борлуулж байгаа юм. Соёлыг түгээе аяныг Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, Соёл урлагийнн газраас аймгийн хэмжээний бүх төр, хувийн хэвшлийн байгууллагын оролцоог ханган зохион байгуулна. Хамгийн чухал нь тухайн байгууллага, иргэд аливаа асуудлыг өөрсдөө харж засаж, жижиг ч гэсэн соёлжих нь тус аяны зорилго юм.

Номын өдөрлөг, худалдаа гурван өдөр үргэлжлэх бол соёлыг түгээе аян хоёр сарын турш үргэлжилнэ. Энэ хугацаанд соёл, хүмүүжил, нөлөөллийн олон талт арга хэмжээ, Эрдэнэтчүүдийн дунд салбар бүрд зохиогдох юм.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц