Хотын доторх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах сарын аян өрнөж байна

2022-10-03 08:10329

Аймгийн засаг даргын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг чиглэлийн дагуу хотын доторх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах, сарын аяныг Аймгийн авто тээврийн төв, МХГ, Замын цагдаагийн тасаг болон холбогдох байгууллагууд хамтран 9-р сарын 20-ний өдрөөс эхлүүлсэн. Авто тээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага MNS 4598-2020 стандартын шаардлагын дагуу техникийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, гэрэл дохио, тоормос, цэвэрлэгээ тогтмол хийгддэг эсэх, дагалдах хэрэгсэл, иж бүрдэл хангагдсан эсэхэд хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Шалгалтад хот дотор нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй “Авто мастер төв” ХХК, “ББ-Од” ХХК,  “Тод-Од-Транс” ХХК, “Сүүтэй хадаг” ХХК-ийн үйл ажиллагаа, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээнд ажиллаж байгаа тээврийн хэрэгсэл болон жолооч нар хамрагдана.

Хотын хэмжээнд дээрх дөрвөн байгууллагын 38 автобус нийтийн тээвэрт үйлчилж байна. Эдгээр автобуснуудын дийлэнх нь насжилт нь дуусжээ. 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц