Сувилахуйн мэргэжилтнүүдэд онол, дадлага хосолсон сургалтыг Орхон аймгийн БОЭТ-өөс эхлүүллээ

2022-09-26 08:09628

Улсын 3-р төв эмнэлэг Эрүүл мэндийн сайдаас төрөлжсөн мэргэжлийн лавлагаа төв эмнэлгүүдэд өгөгдсөн үүрэг чиглэлийн дагуу өөрийн эмнэлгийн хамаарах орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг лавлагаа шатлалын мэргэжил, арга зүйгээр хангах, тусламж үйлчилгээний уялдаа холбоо, залгамж чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор орон нутгийн хүн амын дунд зонхилон тохиолдож буй өвчлөлийн судалгаанд үндэслэн сувилахуйн мэргэжилтнүүдэд онол, дадлага хосолсон сургалтыг өнөөдөр Орхон аймгаас эхлүүлээ.

 6 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Энэ удаад тус эмнэлгийн сувилахуйн мэргэжилтнүүдэд яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, тархины цус харвалт болон зүрхний шигдээс өвчний дараа сувилахуйн тусламж үйлчилгээ, сэргээн засах чиглэлээр сургалт явууллаа.

2 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

Орхон аймагт 600 гаруй сувилагч, тусгай мэргэжилтэн байдгаас БОЭТ-д 256 сувилагч, тусгай мэргэжилтэн ажиллаж байна. Тэдний хөгжлийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх боломж, гарц шийдэл, арга замын талаар харилцан мэдээлэл солилцон, сүлжээ эмнэлэг хоорондын хамтын ажиллагааг оновчтой, үр дүнтэй хөгжүүлэхэд оршиж байгаа юм. Дээрх сургалт нь Булган, Хөвсгөл, Завхан, Увс аймгуудад үргэлжлэх юм.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц