350 мянган төгрөгийн түлээний модыг ЗОРИЛТОТ БҮЛГИЙН АЙЛ ӨРХӨД худалдана

2022-09-26 08:09297

2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд түлээний үнийг тогтвортой барих, найдвартай түлшний модоор хангах зорилгоор 800 сая төгрөгийг АИТХ-аар баталсан. Уг төсвөөр Орхон аймгийн 17000 өрхийн түлээний модыг хэрэгцээнд нийлүүлнэ гэж мэдээлсэн. Тэгвэл дээрх модыг зорилтот бүлгийн айл өрхөд Эрдэнэ багт байрлах модны захаар дамжуулан олгох юм байна. 

Сар бүр зорилтот бүлгийн 400 өрхөд нэг портер модыг 350 мянган төгрөгөөр худалдаалах юм. Иргэд харьяа багаасаа тодорхойлолт авч аймгийн төрийн санд мөнгөө байршуулах гэнэ. Учир нь иргэдийн байршуулж буй мөнгө 2023-2024 оны өвлийн түлээнд дээрх байдлаар зарцуулагдах юм байна. 

гадаа нарын зураг байж магад


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц