ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙГ БОЛОВСОН АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨТЭЙ БОЛГОНО

2020-10-27 06:1047

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт, модон жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгохоор тусгасан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийгмийн хариуцлагын хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа мэдэгдлээ. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа нарыг хүлээн авч уулзан хамтын ажиллагаанд талархал илэрхийлэв. Модон жорлонг боловсон ариун цэврийн өрөөгөөр сольсноор сургууль, цэцэрлэг, дотуур байрны 150 мянга гаруй хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах таатай орчин нөхцөл бүрдэнэ. Ерөнхий захирал Х.Бадамсүрэн энэ ажилд инженерийн шийдлийн тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц