Орон нутагт хэрэгжих ипотекийн 3%-ийн хүүтэй зээлийн УРЬДЧИЛСАН шалгуур үзүүлэлтүүд

2022-09-22 07:09241

Хөдөө, орон нутагт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 6%-ийг хөнгөлж 3% болгон, урьдчилгаа төлбөрийн 30%-ийн 60%-ийг төр батлан даах талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл орон нутагт хэрэгжүүлэх ипотекийн 3%-ийн хүүтэй зээлд хамрагдах иргэдэд тавигдах шалгуур үзүүлэлтүүдийг урьдчилсан байдлаар гаргасныг танилцуулж байна. 

Үүнд: 

  • Улаанбаатар хотоос хөдөө, орон нутагт шилжин суурьшсан, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэлгүй эсвэл тухайн орон нутагт амьдардаг анх удаа ипотекийн зээлд хамрагдаж байгаа;
  • Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай;
  • Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй; 
  • Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй;
  • Зээлийн хугацаа дуустал холбогдох хууль тогтоомжийн дагуу даатгалд хамрагдсан байх;
  • Барьцаалбар үйлдэх;
  • Урьдчилгаа төлбөрийн шаардлагыг хангасан байх;
  • Банкнаас тогтоосон бусад шаардлага гэжээ. 

"Одоогоор орон нутгийн ипотекийн зээл олголтыг эхлүүлэх хамгийн сүүлчийн шат буюу орон нутгийн ипотекийн зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээг байгуулахаар Сангийн яам, Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, арилжааны банкууд хамтран ажиллаж байна" хэмээн Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээлээд байна. 

Сэтгэгдэл

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц