3500 Тонн хадланг зэргэлдээх сумдаас бэлтгэнэ

2022-09-05 06:09193

 Аймгийн хэмжээнд энэ жил 166.1 мянган толгой мал өвөлжинө. Харин 68 мянган толгой эх мал төллөхөөс 1.5 хувь нь  төллөөд байна. Нийт 9500 тонн хадлан бэлтгэх ба манай аймаг газар нутгийн хувьд 1600 га бэлчээрийн талбайгаас 6000 тонн хадлан бэлтгэх боломжтой. Харин үлдсэн 3500 тонн хадланг зэргэлдээх сумдаас бэлтгэнэ. 

Аймгийн засаг даргын Аюулгүй нөөцийн санд бэлтгэх өвс, тэжээлийг 10-р сарын 5-ны дотор бэлтгэж дуусгахаар ажиллаж байгаа талаар ХХААГ-ын дарга мэдээллээ. 

Мөн Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор ХХААЯ-д хүсэлт тавьсны үр дүнд 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Жаргалант суманд 2023 онд ашиглалтад орох хоёр худаг барих ажил эхэлжээ. 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц