
Орхон аймагт нийт 18-н багт гар тооллого хийхээр боллоо
Аймаг, сум , дүүргийн ИТХ-ын сонгуульд Орхон аймагт 66890 хүн санал өгөх ёстой. Үүнээс 19 цагийн байдлаар 29555 иргэн саналаа өгч ирц 44,1 хувьтай байсан байна. Санал авах хугацаа 20:00 цагт дууслаа.Нийт 37 хэсгийн хороодоос гар тооллогыг нийт хэсгийн хороодын 50% -д буюу 17-н хэсгийн хороонд хийгдэнэ. Гар тооллогр хийх багуудыг аймгийн сонгуулийн хорооноос нам тус бүрээс ажиглагчдыг оролцуулан сугалаа суглаж тодрууллаа. Уртбулаг багийн 9-р хэсэг, Эрдэнэ багийн 28-р хэрэг, Оюут багийн 3-р хэсэг, Уурхайчин багийн 6-р хэсэг, Говил багийн 24-р хэсэг, Зэст багийн 2-р хэсэг, Хүрэнбулаг багийн 8-р хэсэг, Их залуу багийн 31-р хэсэг, Цагаанчулуут багийн 20-р хэсэг, Хүрэн булаг багийн 7-р хэсэг, Баянцагаан багийн 22-р хэсэг, Даваат багт 33-р хэсэг, Рашаант багийн 25-р хэсэг, Согоот багийн 12-р хэсэг, Дэнж багийн 14-р хэсэг, Уурхайчин багийн 14-р хэсэгт тус тус гар тооллого орхоор боллоо. Мөн Эрдэнэ багийн 27-р хэсэг дээр өглөө хар машин сольсон асуудал гарсан тул тус хэсгийн хороог гар тооллогод оруулах нь зүйтэй гэж аймгийн Сонгуулийн хорооноос үзлээ. Сонгуулийн эцсийн дүнг 16-ны өдөр нэгдсэн байдлаар мэдээлнэ гэдгийг албаны хүн онцоллоо.
Сэтгэгдэл
Анхааруулга:
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц