Оюутнууд засгийн газрын 321 дүгээр тогтоолын хэрэгжилт, төлбөрийн хөнгөлөлтөд хүлээлттэй байна

2022-08-29 19:08227

Энэ хичээлийн жилд Орхон аймгийн их, дээд сургуулиудын нэг кредит хичээлийн төлбөр 60-80 мянган төгрөгийн хооронд байна. Өөрөөр хэлбэл Засгийн газраас нийслэлийн төвлөрлийг бууруулах бодлого хэрэгжих, оюутнууд өртөг бага дээд боловсрол эзэмших орчин нөхцөлтэй гэж хэлж болно. Гэсэн ч оюутнууд засгийн газрын дээрх бодлоготой холбоотойгоор төлбөрийн хөнгөлөлтөд хүлээлттэй байна.

Орхон аймгийн их, дээд сургуулийн сургалтын төлбөрт өөрчлөлт ороогүй

Орхон аймагт ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт” цогцолбор, МУИС-ийн Эрдэнэт сургуулиудад энэ хичээлийн жилд нийт 300 гаруй оюутан уул уурхайн салбарын ангиуд, банк санхүү, нягтлан бодох бүртгэл, сэтгэл судлал, нийгмийн харилцаа, барилга, хүрээлэн буй орчин чиглэлээр суралцахаар сонгожээ. Шинээр элсэгчдийн 40 хувь нь гэрээсээ буюу Эрдэнэтээс, мөн үүнтэй адил 40 хувь нь Улаанбаатараас, үлдсэн нь бусад аймаг, орон нутгаас элссэн. Өөрөөр хэлбэл их, дээд сургуульд суралцагчдын орон нутгийг зорих урсгал нэмэгджээ. Нөгөө талаас сургуулиуд ч эцэг эх, оюутанд эдийн засгийн дарамт учруулахгүйн тулд хагас жилээр нь төлбөр төлөх боломжоор хангадагтай холбоотой юм байна.

Орон нутгийн оюутнууд Засгийн газрын 321 дүгээр тогтоолын хэрэгжилтэд хүлээлттэй байна 

 Гэсэн ч зарим айл өрх, оюутнууд Засгийн газрын бодлого, нийслэлийн хүн амын нягтаршил, төвлөрлийг сааруулах зорилгоор орон нутагт суралцагчдын төлбөрийн 50 хувийг төр даана гэсэн 321 дүгээр тогтоолтой холбоотойгоор сонголт хийснийг хэлж байна. Харин сургуулиудын зүгээс сургалтын талыг төр даахдаа сургалтын бүх чиглэлд бус, тэргүүлэх 2 чиглэл гэж заасан нь эцэг эх, оюутан, сургуулийн хооронд үл ойлголцол үүсч байна. Зарим тохиодолд анги, сургуулиа ч сольж байна гэсэн юм.

Иймд боловсролын байгууллага, оюутнуудын хувьд засгийн газар болон салбар яам дээрх бодлого, шийдвэрээ тодорхой болгож, нэгдсэн зөв ойлголт олон нийтэд өгөхийг шаардаж байгаа юм.

https://www.facebook.com/etimes.mn/videos/3311677419090012/

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц