ИРГЭДИЙГ УУЛАНД АЛХАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЖ БАЙНА.

2022-06-22 11:06476
Ой сан бүхий 1434 га талбайд хортон шавжийг устгах ажил эхэллээ. 
 
Ойн хортон шавжтай тэмцэх тухай БОАЖ-ын сайдын тушаалтай уялдуулан аймгийн Засаг даргын 2022 оны А/421-р захирамж гарсан. Үүний дагуу шинэсний шилмүүст хуйлагч(Zeiraphera diniana Gn) ойн хортон шавжийн хүрэнцэртэй тэмцэх түргэвчилсэн арга хэмжээ авах ажлыг үүргийн утаат шүршигч багажаар Баян-Өндөр сумын Баян-Өндөр уулын Хүрэн булгийн ам, Цагаан чулуутын ам, Согоот уулын баруун талын ойн сан, Жаргалант сумын Хөндлөн зэрэг газруудад 1434 га талбайд Сум дундын ойн анги гүйцэтгэж байна. Хортон шавжийг устгахад шаардлагатай 30 орчим сая төгрөгийг аймгийн гамшгийн  үеийн  зардлаас  санхүүжүүлж байгаа юм. 
 
 
 
Дээрх газруудад иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах Баян-Өндөр, Жаргалант сумдын засаг дарга нарын захирамж гарсан.
Иймд иргэдийг дээрх газруудаар явахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. 
 
 

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц